Филиппин улс 2025 оны зургаадугаар сард зайнаас ажиллах гадаадын мэргэжилтнүүдэд зориулсан “Digital Nomad Visa”-г албан ёсоор нэвтрүүлжээ.
Энэ виз нь гадаадын байгууллагад зайнаас ажиллаж байгаа иргэдэд Филиппинд оршин суух боломж олгох юм.
Тус виз нь Филиппиний анхны зайнаас ажилладаг гадаадын мэргэжилтнүүдэд зориулсан шинэ визийн ангилал бөгөөд үүгээрээ Филиппин Улс уян хатан, зайнаас ажиллах чиг хандлагатай, “хөдөлгөөнт” мэргэжилтнүүдийг өөрийн улсдаа татахаар чармайж буй бүс нутгийн бусад улс орнуудтай хөл зэрэгцэн алхаж буйг илтгэж байна.
"Digital Nomad Visa"-ийн хүчинтэй хугацаа 12 сар ба дахин энэ хугацаагаар сунгах бөгөөд тус визээр нийт хоёр хүртэл жил оршин суух боломжтой.
Уг визийн хүсэлт гаргагчид нь гадаадын байгууллагад зайнаас ажиллаж буйг баталсан хөдөлмөрийн гэрээ, санхүүгийн баталгаа, байрлах газрын хаяг, хоёр талын нислэгийн тасалбар зэрэг баримт бичгийг бүрдүүлэн цахим визийн системээр дамжуулан хүсэлтийг илгээнэ.
Визийн хүсэлтийг ойролцоогоор 4-6 долоо хоногийн хугацаанд хянан шалгах аж.
Эх сурвалж: ГИХГ
| Филиппин улс “Digital Nomad Visa” нэвтрүүлжээ | ||
| Үзсэн: 128 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.