Монгол Улсын ерөнхий сайд “Чөлөөлье” санаачилгын хүрээнд боловсролын салбарт “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье 2026-2028” цогц арга хэмжээг төлөвлөн, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, тогтоол батлууллаа.
PISA-2022 үнэлгээгээр Монгол Улсын суурь боловсрол эзэмшсэн 15 настай хүүхдүүд олон улсын хүүхдүүдтэй харьцуулахад 5 жилээр, хөдөөгийн хүүхдүүдийн 50 хувь нь хотын үе тэнгийнхнээсээ мэдлэгийн хоцрогдолд орсон байгаа үр дүн гарсан.
Иймд
- Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлээр дамжуулж боловсролын экосистемийг бүрдүүлэх,
- Багшийн гурван тулгуурт бодлогыг хэрэгжүүлж, багшийг ажлын ачааллаас чөлөөлөх,
- Хот, хөдөөгийн болон төр, хувийн хэвшлийн сургуулийн чанарын ялгааг арилгаж, гэрт ойрхон сургууль сайн сургууль байх концепцыг хэрэгжүүлэх,
- Улс төрөөс ангид мэргэжлийн томилгоо, мэргэшсэн удирдлагын багийг бүрдүүлэх замаар засаглал менежментийг сайжруулах,
- Шударга, нээлттэй үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх,
Цахим шилжилтийг эрчимжүүлж, нэг багш нэг AI туслах, нэг сурагч нэг AI багштай болж, биг датад суурилсан төлөвлөлт, тайлагналын системийг хөгжүүлэх замаар “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” цогц арга хэмжээг төлөвлөн батлууллаа.
| Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье | ||
| Үзсэн: 191 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.