Азийн олимпын зөвлөлийн ивээл дор БНХАУ-ын Саньяа хотноо Азийн элсний VI наадам өнөөдөр хөшгөө нээж байгаа.
Азийн элсний VII наадмын жюү жицүгийн төрөлд ОУ-ын шүүгч Т.Мөнх, Б.Буяндэлгэр нар шүүгчээр, зохион байгуулах хороонд Д.Алтанцэцэг, Б.Кымбат нар урилгаар томилогдон ажиллаж байгаа аж.
Монгол Улсаа төлөөлөн нийт 50 тамирчин дасгалжуулагч багш, албаны төлөөллийн хамт оролцохоор Зохион байгуулах хороонд баталгаажууллаа. Үүнд:
- Гандбол- эрэгтэй 7, эмэгтэй 10 тамирчин
- 3х3 сагсан бөмбөг- эрэгтэй 4, эмэгтэй 4 тамирчин
- Элсний волейбол- эрэгтэй 2, эмэгтэй 2
- Жюү жицү эрэгтэй 5, эмэгтэй 6 тамирчин
- Элсний бөх- эрэгтэй 2, эмэгтэй 2 тамирчин
- Акуатлон- эрэгтэй 1, эмэгтэй 1 тамирчин
- Элсний хөнгөн атлетик- эмэгтэй 2 тамирчин
- Тэкбол- эрэгтэй 1, эмэгтэй 1 тамирчин оролцож байгаа билээ.
| Т.Мөнх, Б.Буяндэлгэр нар Азийн элсний наадмыг дэнсэлнэ | ||
| Үзсэн: 146 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.