Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Багануур дүүргийн 3 дугаар хороонд хэрэгжүүлж буй 280 хүүхдийн хүчин чадалтай сургууль, цэцэрлэгийн цогцолборын
Нийт 5000.0 м.кв талбайд хэрэгжиж буй тус барилга нь А, Б, В блок бүхий 17.4м х 24.0м, 18.0м х 24.0м, 17.4м х 24.0м хэмжээтэй, зоорьгүй, 2 давхар барилга юм.
Өнөөдрийн байдлаар дотор засал болон гадна тохижилтын ажил үргэлжилж байгаа бөгөөд 2026 ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
| Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна | ||
| Үзсэн: 80 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.