Шууд Chart

Ойн булга ховор амьтны жагсаалтад орсон

2026-05-12 10:34:22

Ойн булга нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд анхааралд өртөхөөргүй, бүс нутгийн хэмжээнд эмзэг хэмээн үнэлэгдсэн ховордож буй амьтан юм. Ой булга хээлээ 268-287 хоног тээдэг юм байна.  

Монгол орны Хэнтий, Хөвсгөл, Монгол Алтайн нурууны Баруун өмнөд хэсэг болон Булган голын эхний ой, Тайга хад асга бүхий амьдрах орчинд тохиолдох жинхэнэ тайгын зүйл юм. Ховордох болсон шалтгаан нь Олон улсын хэмжээнд арьсыг нь хууль бусаар худалдаалах болон амьдрах орчны доройтлоос болж тоо толгой ховордох шалтгаан болж байна. Ой булга хээлээ 268-287 хоног тээдэг.  

Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь зүйлд зааснаар “Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах”-аар зохицуулсан тул иргэн та Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, бидэнтэй хамтран ажиллана уу.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба


Ойн булга ховор амьтны жагсаалтад орсон  
Үзсэн: 76 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй