Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус барилга нь тэнхлэгээрээ 18.0 х 42.0м, 60.0 х 18.0м, 30.0 х 21.0м, 4.5 х 30.0м хэмжээтэй, зоорьгүй хоёр давхар, дөрвөн блок бүхий 5,204.0 м.кв барилга юм.
Өнөөдрийн байдлаар барилгын каркас угсралтын ажил дуусаж, өрөг угсралт болон гадна металл фасад, дээврийн ажил, дотор инженерийн шугам сүлжээний ажил хийгдэж байна.
| 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.