Шууд Chart

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

2026-05-12 08:57:55

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2026.05.12/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд, хэлэлцүүлгийн талаар та бүхэнд танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг  сонсох

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ

· БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Цэнгүүн 2026.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· ““Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын 42 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах  тухай/

· Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцаас Улсын Их Хурлын 2025 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Засгийн газарт хандсан асуулгын хариуг хэлэлцэх

· Бусад

-

“Их Эзэн Чингис хаан”

3

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь  хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./

· Австралийн Холбооны Улсын Сидней хот, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар тус тус нээн ажиллуулах тухай асуудал /Засгийн газар 2026.05.06-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

12.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан

· Улаанбаатар хотноо 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулж, 2019 оны 07 дугаар сарын 09, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хавсралтаар нэмэлт, өөрчлөлт оруулсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2026.04.22-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

-

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах  тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай/

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь  хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./

· Цусны донорын тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн  2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн  хэлэлцүүлэг/

· Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нарын 6 гишүүн 2025.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

14.00

“Их засаг”

6

Хууль зүйн байнгын хороо

· Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

· Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах тухай

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь  хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./

15.00

“Үндсэн хууль”

ХОЁР.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар

14.00

УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр байр

 


УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод  
Үзсэн: 73 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй