Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Их Баян орчимд аялж явсан иргэнд ойролцоогоор 20 метрийн зайд бие гүйцсэн баавгай ойртож ирсэн тухай мэдээлэл иржээ. Тухайн газрын ойр орчмоор аялж, зугаалж буй иргэд уулнаас бууж, ойролцоох бүс нутаг газраас нэн даруй холдохыг анхааруулж байна.
Баавгайтай таарсан тохиолдолд ойртох, зураг авах, үргээх, хоол өгөх болон араас нь дагахгүй байхыг онцгой анхаарна уу. Иргэд та бүхэн өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, тухайн чиглэлд аялж, зугаалахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар
| Зуслангийн бүсэд баавгай орж иржээ | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.