Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва COP17 бага хурлын талбайд ажиллаж, нийслэлээс зарласан ажлын гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын явцтай танилцлаа.
СОР17 бага хурал нь Цэнхэр болон Ногоон гэсэн хоёр үндсэн бүсд зохион байгуулагдана.
Цэнхэр бүсийн хувьд дэлхийн 197 орны төлөөлөгчид болон Монгол Улсын Засгийн газар дэлхий нийтэд тулгамдаад байгаа цөлжилт болон газрын доройтол, гангын асуудлаар хуралдаж, улс хоорондын, бүс хоорондын олон талт хэлэлцээ хийх юм.
Харин Ногоон бүсд болох арга хэмжээнүүдэд иргэд нээлттэй оролцох боломжтой бөгөөд аж ахуй эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах, гаднын төсөл хөтөлбөрүүдээс хөрөнгө оруулалт татах, хамтарч ажиллах боломж бүрдэх юм гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

| СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна | ||
| Үзсэн: 92 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.