Шууд Chart

АНУ Ираныг зорьж явсан ачааны хөлөг рүү пуужин харважээ

2026-08-12 10:01:04

АНУ-ын цэргийнхэн Ираны боомтыг чиглэн явж байсан Панамын далбаатай ачааны хөлгийг зогсоохын тулд пуужингаар харваж, ажиллагаагүй болгожээ.

АНУ-ын цэргийн мэдээлснээр ачааны хөлөг Ираны эсрэг тогтоосон далайн бүслэлтийг зөрчихийг оролдож, зогсох тухай удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүй байна.

Үүний дараа АНУ-ын цэргийн нисдэг тэргээс хөлөг рүү хоёр пуужин харважээ. Пуужингууд хөлгийн хөдөлгүүрийн хэсгийг онож, гал гарсан ч удалгүй унтраасан байна. Хөлөгт 17 хүн байсан бөгөөд хүний амь эрсдээгүй гэж мэдээлжээ.

АНУ Ираны газрын тосны экспорт болон далайн тээврийг хязгаарлах зорилгоор тус улсын боомтуудад тавьсан бүслэлтээ хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд Ираны боомт руу зөвшөөрөлгүй нэвтрэхийг оролдсон хөлгүүдийг зогсоож байгаа бөгөөд сүүлийн тохиолдол нь далайн тээврийн зам дахь хурцадмал байдлыг дахин нэмэгдүүлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн нөхцөл байдлын талаар ярихдаа Америкийн цэргийн хүчин тус бүсэд бүрэн хяналтаа тогтоосон гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Оман, Ираны хооронд Ормузын хоолойгоор хөлөг онгоц нэвтрүүлэх асуудлаар хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд Катарын тал уг хэлэлцээнд ахиц гарч байгааг мэдээлсэн байна.


АНУ Ираныг зорьж явсан ачааны хөлөг рүү пуужин харважээ  
Үзсэн: 73 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй