Шууд Chart

Орон сууцны татварын буцаан олголтын материалыг хүлээн авч байна

2016-01-13 11:22:11

Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан иргэд хуулийн дагуу хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, гурван сая хүртэлх төгрөгийг буцаан авах боломжтой. Тодруулбал, хуульд хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг  татвараас чөлөөлнө гэж заасан байдаг.

Харин хөнгөлөлт эдлэх эрхтэй иргэд тухайн жилд хэдэн төгрөгийн татвар төлсөн байна гэдгээс хамаараад гурван сая төгрөг авах юм. Хэрэв та 2015 онд татварт нэг сая төгрөг төлсөн бол нэг сая төгрөгөө 2016 ондоо буцаан авч, үлдсэн хоёр сая  төгрөгийг дараа, дараагийн жилүүдэд төлсөн татвараасаа хамааран хуваан авах боломжтой.

Үүнээс гадна энэ жилээс эхлэн цахим бүртгэлээр бүртгэх юм. Ингэхдээ иргэд эхлээд харьяа дүүргийнхээ татварын хэлтсээс цахим бүртгэлийн нууц үгээ авна. Мөн анх удаа татварын хөнгөлөлт эдлэх гэж байгаа бол татварын цэнхэр дэвтрээ авахдаа нууц үгээ авч болно.  Цэнхэр дэвтрээ авахдаа татварын албан дээрээ хорооны тодорхойлолт,  хоёр хувь цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт өгөх юм.

Нэмж мэдээлэхэд, татварын хөнгөлөлтөд хамрагдахыг хүссэн иргэд ирэх хоёрдугаар сарын 15 хүртэл шаардлагатай материалуудаа бүрдүүлэн харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа явуулах боломжтой.


Орон сууцны татварын буцаан олголтын материалыг хүлээн авч байна  
Үзсэн: 2095 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2016-01-13 12:15
Хүүхдийн сургалтын төлбөрд татварын хөнгөлөлт яаж үйлчилэх вэ.

Бидэнтэй нэгдээрэй