Шууд Chart

Үндэсний Статистикийн Хорооны удирдлагууд Норберт Функег хүлээн авч уулзлаа

2023-03-23 15:37:26

Үндэсний Статистикийн Хорооны удирдлагууд ОУВС-гийн Казахстан дахь Төв Ази, Кавказын орнууд болон Монголыг хамаарах Бүсийн Техник Туслалцааны Төвийн захирал Норберт Функег хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ноён Норберт Функе бүс нутаг хариуцсан шинэ төвийн үйл ажиллагааны талаар товч танилцуулснаас гадна Монголбанк, ҮСХ болон Засгийн газрын бусад байгууллагын техник туслалцааны эрэлт хэрэгцээг судалж байгаа талаар онцолсон юм.

Мөн Төв Ази, Кавказын орнууд болон Монголыг хамаарах Бүсийн Техник Туслалцааны Төвөөс хэрэгжүүлж буй техник туслалцаа, сургалт, семинарын хүртээмж, чанарыг дээшлүүлэх талаар хоёр тал санал солилцлоо гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.


Үндэсний Статистикийн Хорооны удирдлагууд Норберт Функег хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй