Шууд Chart

Малын генетик нөөцийн үндэсний зөвлөлдөх хорооны хурал боллоо

2023-12-22 16:02:24

Малын генетик нөөцийн үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн дагуу 2024 онд импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл тоо хэмжээг тогтоож, зөвлөмж гаргахаар шийдвэрлэв.
Мөн мэргэжлээрээ олон жил үр бүтээлтэй ажиллаж буй 14 мал зүйчийн материалыг хэлэлцэж ХХААХҮ-ийн Сайдын 2019 оны “Мэргэжлийн зэрэг дэв олгох, хүчингүй болгох, сунгах, бүртгэх журам батлах тухай” А/42 дугаар тушаалын дагуу “Зөвлөх мал зүйч”-ийн зэргийг гурав, “Тэргүүлэх мал зүйч”-ийн зэргийг ес, “Шинжээч мал зүйч”-ийн зэргийг хоёр хүнд тус тус олгохоор тогтлоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 
 

Малын генетик нөөцийн үндэсний зөвлөлдөх хорооны хурал боллоо  
Үзсэн: 1011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй