Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Анкарагийн гудамж буюу Зоос гоёлын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 15-ны 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 18-ны 06:00 цаг хүртэл хааж өргөтгөл, шинэчлэлт хийнэ.
Үүнтэй холбогдуулан тухайн авто замаар зорчдог нийтийн тээврийн 7 чиглэлд түр өөрчлөлт оруулна.
Тодруулбал, Ч:8, Ч:9, Ч.35, Ч:55, Ч:66 чиглэлүүд Сүхбаатарын гудамжаар, Ч:23, Ч:28 чиглэлүүд нь Их сургуулийн гудамжаар тойрч үйлчилгээ үзүүлнэ.
Нийтийн тээврийн автобусуудыг дараах зураглалын дагуу зорчихыг Нийтийн тээврийн газраас мэдээллээ.







| Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна | ||
| Үзсэн: 835 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.