Шууд Chart

Гал түймэр унтраах, аврах шинэ ангийн барилгын шавьг тавилаа

2024-05-31 15:43:50

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Гал түймэр унтраах, аврах шинэ ангийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян,Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням нар оролцсон юм.

Шинээр баригдаж байгаа Гал түймэр унтраах, аврах анги нь нийслэлийн хойд чиглэлийн 80 гаруй мянган иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай, богино хугацаанд хүргэх боломж бүрдэх юм.

Дүүргийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа тус ангийн барилгын гүйцэтгэгчээр “Дуутын нуруу” ХХК ажиллах бөгөөд энэ оны аравнэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Гал түймэр унтраах, аврах шинэ ангийн барилгын шавьг тавилаа  
Үзсэн: 456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй