Баянзүрх дүүргийн 11-р хороо Маршалын гүүрний урд тал, Их тэнгэрийн амны уулзвараас Баянзүрхийн товчооны шинэ гүүрийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн 23:00 цагаас зургаадугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэнэ.
Энэ ажлын хүрээнд Скай ресорт, Хүрхрээгийн амны төмөр зам дээгүүрх гүүрэн гарцаас Баянзүрхийн гүүр хүртэлх 750 м авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт болон тэмдэглэгээ хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхнийг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөж байна.
| Богд уулын арын авто замыг хааж, хэсэгчилсэн засвар хийнэ | ||
| Үзсэн: 1354 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.