Иргэн та өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг сайтар хангаж, бороотой үед болзошгүй цахилгааны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Таны ойр орчимд цахилгааны хазайсан тулгуур шон, хэт унжсан шугамын утас байгаа бол ойртож болохгүй.
-Өөрийн тань болон ойр байдаг айлын цахилгааны оруулгын утас шалбарсан, гэмтсэн бол мэргэжлийн байгууллагаар яаралтай засуулж, аюулгүй болгох
-Тог тасарсан бол гэмтлийг засаж хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байх
-Цахилгааны тоолуурын хайрцаг, самбарт ойртохгүй байх
-Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 70047004 утас, харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө яаралтай мэдэгдэх, ойртохгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг авахыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.
| Цахилгааны ил задгай утсанд ойртож болохгүй | ||
| Үзсэн: 482 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.