Алтай-Ховд чиглэлийн улсын чанартай авто зам дагуу "Алтай" төлбөр авах цэгийг 2024 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс байнгын ашиглалтад хүлээн авч үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Ингэснээр авто замын өдөр тутмын завсар арчлалтыг сайжруулж, эвдрэл, гэмтлийг шуурхай засварлаж иргэдийг ая тухтай, аюулгүй зорчуулна.
Булган хилийн боомтоос Цагааннуур хилийн боомт хүртэл хийгдэж буй транзит тээвэр, авто пүүгээр дамжуулан хүнд даацын тээвэрлэлтэд тавигдах хяналт сайжрах ач холбогдолтой гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.
| "Алтай" төлбөр авах цэгийг ашиглалтад орууллаа | ||
| Үзсэн: 527 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.