Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 72 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 18 иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барсан.
Нийт дуудлагын 52 нь гал түймэр, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, гурав нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

| ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 72 дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ | ||
| Үзсэн: 1139 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.