Шууд Chart

Иргэдийг ногоон бүсэд зорчихыг хориглолоо

2025-05-04 15:01:05

Нийслэлийн Засаг даргын 2025 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 дугаар захирамжаар нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах, болон ил задгай гал гаргахыг 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, 2025 оны есдүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хориглосон.
 
Ногоон бүсийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналтын бүрэлдэхүүн өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна.
 
Энэ амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан 7 дуудлага бүртгэгдэж алба хаагчид шуурхай ажиллаж унтраалаа.
 
Нийслэлийн ногоон бүс хуурайшлын нэн их, ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөр байгааг ЦУОШГ-аас мэдээлж байна.
 
Иймд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлж:
 
-Ногоон бүсэд зорчихгүй байх
 
-Зуслангийн бүсэд оршин сууж буй иргэд хашааны шар өвсөө шатаахгүй байх
 
-Гагнуур хийхгүй байх
 
-Ил гал гаргахгүй байх
 
-Эргүүл хяналтын бүрэлдэхүүний заавар зөвлөмжийг дагаж аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
 

Иргэдийг ногоон бүсэд зорчихыг хориглолоо   
Үзсэн: 166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй