
Улсын хэмжээнд 2025 оны 06 дугаар сарын 26-ны 21:30 цагийн байдлаар нийт 15 түймэртэй байгаагаас Хөвсгөл аймгийн Цагааннуур, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Цагааннуур сумын “Хоорондын ам”, Нингаа эх”, Алтанбулаг сумын “Гурван цагаан толгой”, “Орос даваа” гэх газруудад гарсан 7 ой, хээрийн түймрийг цурманд орууллаа.
Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Баян-Уул, Сэлэнгэ аймгийн Ерөө, Алтанбулаг, Хүдэр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд гарсан нийт 8 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 447 алба хаагч, 32 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 364 хүн, 69 автомашинтай буюу нийт 811 хүн, 101 автомашинтайнаар ажиллаж байна.
Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурманд орууллаа | ||
Үзсэн: 148 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.