Монгол Улсын эрэгтэй үндэсний шигшээ баг Silk Road Supernova Volleyball International Invitational олон улсын тэмцээнд оролцохоор БНХАУ-ын Фэнчэн хотыг зорин мордлоо.
Энэ удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, Австрали улсын үндэсний шигшээ багууд өрсөлдөнө.
Түүнчлэн БНХАУ-ын үндэсний шигшээ баг нь энэ жил Монгол Улсад зохион байгуулагдах Азийн Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд манай багтай нэг хэсэгт багтсан тул энэхүү олон улсын тэмцээн нь ирэх албан ёсны өрсөлдөөний өмнөх чухал сорилт, бодит үнэлгээ авч, үнэ цэнтэй туршлага хуримтлуулах боломж юм.
Тэмцээний дараа манай эрэгтэй үндэсний шигшээ баг Вьетнам улсын үндэсний шигшээ багтай 7 хоногийн хамтарсан бэлтгэл сургуулилтад хамрагдаж, бэлтгэлээ улам эрчимжүүлсний дараа эх орондоо ирнэ.
| Монгол Улсын эрэгтэй үндэсний шигшээ баг БНХАУ-ыг зорилоо | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.