108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны 5 дугаар сарын 11- 17-ны хооронд чатбокс сувгаар нийт 1926 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүүхдийн эрх, хамгаалалын 290 дуудлага, зөвлөгөө хүссэн дуудлага 137 дуудлага, мэдээлэл хүссэн дуудлага 859 дуудлага, зорилтот бус 639 дуудлага, өргөдөл санал 1 дуудлага бүртгэгдсэн байна.
Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 277 байгаагаас аймгийн хэмжээнд 90 дуудлага мэдээлэл, нийслэлийн хэмжээнд 187 дуудлага мэдээллийг холбон зуучилсан байна.
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 24 хүүхэд үйлчилгээ авчээ.
| Хүүхдийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1926 дуудлага мэдээлэл иржээ | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.