Шууд Chart

"Мисс Монголиа 2026" наадмын "Тэргүүн мисс"-ээр Ш.Хүслэн тодорчээ

2026-05-18 09:49:30

“Мисс Монголиа” холбоо, “Эвэнтмастерс энтертаймэнт”-аас зохион байгуулсан 22 дахь удаагийн "Мисс Монголиа 2026" Үндэсний ялагч, титэм гардуулах ёслол амжилттай болж өндөрлөө. 

 “Мисс Монголиа-2026” шалгаруулалт болон түүнтэй хамтатган зохион байгуулсан “International awards-2026” наадамд дэлхийн 11 орны мисс, модель, уран бүтээлчид оролцжээ.

Энэ жилийн Тэргүүн мисс, “Miss International Mongolia 2026” шалгаруулалтын Үндэсний ялагчаар Ширэндэв овогтой Хүслэн тодорч, Монгол Улсаа дэлхийн тайзнаа төлөөлөх эрхийн эзэн болсон юм.

2026 оны Тэргүүн миссээр шалгарсан Ш.Хүслэн ирэх арваннэгдүгээр сард Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдах 64 дэх удаагийн “Miss International” шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн оролцоно.

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн тэмцээнүүдийн нэгт тооцогддог тус наадамд 70 гаруй орны охид, бүсгүйчүүд өрсөлдөх бөгөөд гоо үзэсгэлэн, оюун ухаан, хүмүүнлэгийн үзэл санаа, нийгмийн оролцоог өндөр шалгуур болгон үнэлдэг онцлогтой.

“МИСС МОНГОЛИА-2026” НААДМЫН ШИЛДГҮҮД

Үндэсний ялагчид

  • Ш.Хүслэн - Miss Mongolia 2026, Miss International Mongolia 2026 Winner
  • Т.Уранзүү - Mrs Mongolia 2026, Mrs Heritage International Mongolia 2026 Winner
  • Э.Хүслэн - Miss Mongolia 2026 & Grande Asia Model Mongolia 2026, Model Awards Winner
  • Э.Мишээл - Miss Cultural Ambassador & Miss Heritage International Mongolia 2026 Winner 
  • Б.Мишээл - Miss Tourism Ambassador & Miss Asia Awards Mongolia 2026 
  • Б.Аззаяа - 1st Runner up "Miss Global Mongolia 2026" Winner 
  • М.Мөнхзаяа - 2nd Runner up "Miss Asia Pacific International Mongolia 2026"
  • А.Анун - 3rd Runner up "Queen of the Pacific Asia Mongolia 2026" 
  • Э.Эрдэмсайхан - Special prize "Queen of the Pacific Asia Mongolia 2026" 

 


"Мисс Монголиа 2026" наадмын "Тэргүүн мисс"-ээр Ш.Хүслэн тодорчээ  
Үзсэн: 89 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй