Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, С.Эрдэнэбат, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, сум орон нутгийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөл өнөөдөр Хатгал-Ханх чиглэлийн 180 км авто замын шавыг тавилаа.
Тус авто замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах бөгөөд гүйцэтгэгчээр “Хүслэнт Бүтээмж” ХХК шалгарч ажилдаа орж байна.
Энэхүү бүтээн байгуулалт нь орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой төсөл гэж Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

| Хатгал-Ханх чиглэлийн 180 км хатуу хучилттай авто зам барих ажил эхэллээ | ||
| Үзсэн: 58 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.