Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд 2023 онд нийслэлийн зургаан дүүргийн 132 байршилд 2355 гараашийг чөлөөлөхөөр төлөвлөснөөс 83 байршилд 1445 гараашийг буулгаж, газар чөлөөлсөн.
Харин 2024 онд 121 байршилд 1500 гаруй гараашийг буулгасан бол 2025 онд 33 байршилд 325 гараашийг чөлөөлөөд байна.
Түүнчлэн 2026 онд 34 байршилд 410 гарааш буулгахаар төлөвлөсөн.
2023-2025 онд гарааш буулгаж чөлөөлсөн талбайд ногоон байгууламж, амрах талбай, явган болон дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоол зэрэг тохижилтын ажлыг хийж байна.

| Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.