Холбогдох зөвшөөрөл огт олгогдоогүй байхад газар ухсан зөрчилд шалгалтын ажиллагаа явуулж, зөрчлийн хэрэг нээн шалгаж байсан этгээд дахин газар ухаж эхэлсэн байна.
Хуулийн байгууллагын шалгалт үргэлжилж, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэгдэж байхад ийнхүү хууль зөрчсөн үйлдлээ давтан гаргаж байгаа нь төрийн байгууллагын шаардлага, хууль тогтоомжийг үл тоомсорлосон ноцтой үйлдэл юм.
Энэ асуудлаар эрх бүхий албан тушаалтнууд газар дээр нь ажиллаж, хуульд заасан арга хэмжээг авч байна.
Байгаль орчин, газрын хэвлийг зөвшөөрөлгүйгээр эвдэж сүйтгэсэн, хууль бус үйл ажиллагаа явуулсан аливаа үйлдэлд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
| Зөвшөөрөлгүйгээр дахин газар ухсан зөрчил илэрлээ | ||
| Үзсэн: 163 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.