Шууд Chart

"Алтан хайч-2026" улсын тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдав

2026-06-05 10:45:09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагддаг "Алтан хайч-2026" хонь ноослогчдын улсын тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа. 

Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо ахалж буй бөгөөд хуралдаанд ЕТГ, ХХААХҮЯ, Төв аймгийн ЗДТГ, Жижиг дунд үйлдвэрийн газар, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо ТББ болон "Монголчуудтай туршлага хуваалцая, үнэ цэнэ бүтээе" ТББ-ын төлөөлөл оролцож, 2026 оны тэмцээний бэлтгэл ажлын явц болон зохион байгуулалтыг хэлэлцлээ.

Малчдын ур ухаан, үндэсний уламжлал, ноосны үнэт чанарыг нийгэмд таниулах ач холбогдолтой тус "Алтан хайч-2025" тэмцээнийг өнгөрөгч онд анх удаа зохион байгуулсан бөгөөд гар хайч болон цахилгаан хайчаар ахлан суралцагч, мэргэжлийн гэсэн төрлөөр 21 аймгийн 100 гаруй тамирчид өрсөлдөж, малчдын хурд хүч, ур чадварыг тодруулсан юм.

Энэ онд тус тэмцээнийг илүү өргөн цар хүрээнд, өв соёлоо сурталчлах баяжуулсан хөтөлбөртэйгөөр зохион байгуулахаар төлөвлөж байна. 


"Алтан хайч-2026" улсын тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдав  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй