Шууд Chart

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

2026-06-05 11:11:42

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн Ажлын албанаас Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, дарга, гишүүдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт энэ сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, төлөвлөлтийг манлайлан хэрэгжүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хөгжлийн тогтвортой байдлыг хамгаалах, хангах үүргийг хүлээдэг юм.

Зүүн бүсийн хувьд ой, хээрийн түймэр, ган зуд, үер ус, хүчтэй цасан болон шороон шуурганы өндөр эрсдэл бүхий бүс нутаг.

Цаашид бүс, орон нутгийн онцлогт тохируулан эрсдэлийг бууруулах бодлого, хамтын ажиллагаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээг улам эрчимжүүлэх шаардлага тулгарч байна.

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа  
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй