Боловсролын сайд Л.Энх-Амгалан 1100 гаруй оюутантай МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуульд ажиллалаа.
Байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр:
-Бага боловсролд байгалийн ухааны сургалтын чанарыг сайжруулах, сурагч, олон нийтэд байгалийн ухааныг сурталчлах
-Сонирхолтой туршилтын лаборатори гарын авлага
-ЕБС-ийн бага анги, физикийн багшийн сургалт
-Сурагчдад зориулсан шинжлэх ухааны туршилт, өдөрлөгүүдийг зохион байгуулж байна.
МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургууль нь Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, Австрали, Австри, АНУ зэрэг улсуудтай хамтын ажиллагаа явуулж байна.
Мөн сургуулийн багш ажилчдын зүгээс байгалийн ухаан, дидактикийн лабораториудад шинэчлэл хийж, багш нарын дундаж наслалт, багшийн мэргэжил дээшлүүлэлт тал дээр анхаарч ажиллахыг хүслээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

| Байгалийн ухааны сургалтыг бага боловсролд сурталчлан таниулах хэрэгтэй | ||
| Үзсэн: 143 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.