Шууд Chart

Цахилгаан хэрэгсэл, хогийн суваг шатсан гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаа тул сэрэмжлүүлж байна

2026-06-05 09:20:07

Нийслэлийн хэмжээнд сүүлийн 3 хоногт орон сууцны хороололд айлын эд зүйл, гал тогооны цахилгаан хэрэгсэл, цахилгааны самбар, хогийн суваг шатсан 7 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид шуурхай ажиллаж унтраалаа.

Он гарсаар нийслэлийн хэмжээнд орон сууцны хороололд гал түймрийн 293 дуудлага бүртгэгдэж, гал түймрийн улмаас 1 иргэн нас барж, 2 иргэн түлэгдэж гэмтсэн байна.

Алба хаагчид утаажилтын бүсээс 337 хүүхэд, 738 том хүнийг аюулгүй талбайд гаргаж, угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирохоос авран хамгаалж ажилласан.

 -Өрхийн галын аюулгүй байдлаа хангах,
 -Цахилгаан хэрэгслийг ашигласны дараа бүрэн унтрааж, шалгах,
 -Ил гал, чүдэнз, лаа, зул, арц, хүжийг бүрэн унтраах,
 -Барилгын аврах зам гарцын тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, аврах зам гарцыг чөлөөлж, хэвийн ажиллагааг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 


Цахилгаан хэрэгсэл, хогийн суваг шатсан гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаа тул сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй