Шууд Chart

Дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна

2026-06-05 09:13:44

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1972 оноос эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах, иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэдэг.

Энэ жилийн Дэлхийн байгаль орчны өдрийг “Цаг уурын төлөө яг одоо” уриан дор тэмдэглэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит арга хэмжээ авахыг дэлхий нийтэд уриалж байна.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, цөлжилт, усны нөөцийн хомсдол, хог хаягдлын өсөлт зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлууд дэлхий даяар эрчимтэй нэмэгдэж байна. Манай улсын хувьд ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө улам бүр мэдрэгдэж, цөлжилт, газрын доройтол нэмэгдэх хандлагатай байна.

Нийслэлийн иргэд та бүхэн хог хаягдлаа ангилан ялгах, мод тарих, ус болон эрчим хүчийг хэмнэлттэй хэрэглэх, нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх зэргээр өдөр тутмын энгийн дадлыг хэвшүүлж, эх дэлхийгээ хамгаалахад бодит хувь нэмэр оруулаарай гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. 


Дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна   
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй