Шууд Chart

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

2026-06-05 16:58:41

Онцгой байдлын ерөнхий газраас Хүүхдийн үндэсний зөвлөлтэй  хамтран хоёрдахь жилдээ “Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр өсвөрийн сургагч багш бэлтгэх RISK хөтөлбөр”-ийн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Арга хэмжээний хүрээнд оролцогч сурагчдад “101/105 дуудлага өгөх”, “утаанаас зөв гарах”, “галын хор ашиглах”, “анхны тусламж”, “72 цагийн цүнх бүрдүүлэх”, “гэр бүлийн уулзах цэг төлөвлөх”, “аврах техник, багаж хэрэгсэл ашиглах”, “боосай карт тоглоом” бүхий найман өртөөгөөр дамжин, онолын мэдлэгээ дадлагаар бататгалаа.

Оролцогчдын идэвх, манлайллыг дэмжих зорилгоор даалгаврын гүйцэтгэл, багаар ажиллах чадвар, санаачилга, аюулгүй ажиллагааны зааврыг мөрдсөн байдлыг үнэлж, шилдэг оролцогч, шилдэг баг, манлайлагч сурагчдыг шалгаруулан урамшуулсан юм.

Мөн шилдэг оролцогчдод уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын  онлайн уулзалтад оролцох, Онцгой комиссын хүүхдийн зөвлөхөөр нэг өдөр ажиллах, сургуулийнхаа аюулгүй байдлын бичил төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг авах, Онцгой байдлын албаны онцгой мэдээ, nematimes, nemaподкаст сувгаар өөрийн санаачлага, туршлагаа танилцуулах эрхийн бичгийг гардууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд сурагч бүрийг зөвхөн сонсогч, үзэгч бус өөрийн дуу хоолойгоо илэрхийлэгч, сурсан мэдлэгээ үе тэнгийнхэн, сургууль, гэр бүл, дүүрэг, хороондоо түгээн дэлгэрүүлэгч, гамшгийн эрсдэлийг бууруулахад нөлөөлөгч идэвхтэй оролцогч болгох зорилготой юм. 


Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа  
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй