Шууд Chart

Үндэсний геологийн албыг байгуулна

2015-01-20 13:24:49

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа геологийн судалгааны ажлын үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Уул уурхайн сайд Р.Жигжид танилцууллаа.

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж дууссан 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн талбайг Улсын нөөцөөс чөлөөлөх, судалгааны үр дүнд тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох, геологийн салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох ажлын хүрээнд Үндэсний геологийн албыг байгуулах тухай асуудлыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Уул уурхайн сайдад даалгалаа.  


Үндэсний геологийн албыг байгуулна  
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй