Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ 27-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, салхи, шуургатай сэрүүхэн байна.
2026 оны 05-р сарын 26-ны 20 цагаас 05-р сарын 27-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө нутгийн баруун хагаст дулаарч Говь-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр, Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө сэрүүсэж 5-7 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
2026 оны 05-р сарын 28-наас 2026 оны 06-р сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 30-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 31-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Салхи 29-нд Алтайн уулархаг уулархаг нутгаар, 30, 31-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
28, 29-нд ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 31-нд нутгийн хойд хагаст эрс сэрүүснэ.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан | ||
| Үзсэн: 94 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.