Шууд Chart

Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө

2026-04-15 11:54:05

Засгийн газраас жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд 146 төрлийн үйл ажиллагааг зөвшөөрлийн шат дамжлагаас чөлөөлжээ. Үүнд дугуйн засвар, үсчин, оёдол, кофе шоп, фитнесс зэрэг өдөр тутмын үйлчилгээний бизнесүүд багтаж байна.

Шинэ зохицуулалтын дагуу иргэд www.e-business.mn системээр гар утаснаасаа мэдэгдэл өгч, үйл ажиллагаагаа шууд эхлүүлэх боломжтой болсон байна.

Өөрөөр хэлбэл, бизнес эхлүүлэхийн өмнө төрөөс зөвшөөрөл, дүгнэлт, гэрээ зэрэг бичиг баримт шаардахгүй бөгөөд үйл ажиллагаа эхэлсний дараа холбогдох хяналт, дүгнэлтийг хийж үйлчлэхээр зохицуулжээ.

Ийнхүү бизнес эрхлэх орчныг хөнгөвчилж, иргэдийг шууд үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжийг бүрдүүлэх бодлого хэрэгжиж эхэллээ.


Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө  
Үзсэн: 191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй