Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилсан “Үндэсний ногоон лаб” платформын I шатны сонгон шалгаруулалт дуусаж, II шатны сонгон шалгаруулалт үргэлжилж байна.
Тус платформд 2026 оны III/16-IV/20-ны хооронд нийт 135 төслийн санал ирүүлснээс 71 санал нь төслийн бүрдэл, тэргүүлэх чиглэлтэй нийцэх шалгуурыг хангасан байна. Үүнээс 30 төсөл техникийн үнэлгээний шатанд шалгарч, танилцуулгаа хийжээ.
Дараагийн шатанд эдгээр төслөөс 12 төслийг сонгон шалгаруулж, сайжруулан боловсруулсны дараа COP17 бага хурлын үеэр хөрөнгө оруулагчдад танилцуулахаар төлөвлөжээ.
Тус платформын уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, ногоон хөгжил, байгальд ээлтэй шийдэл, тогтвортой санхүүжилттэй холбоотой төслүүдийг COP17 зэрэг Олон Улсын томоохон арга хэмжээний хүрээнд Монгол Улсын ногоон төслүүдтэй нэгтгэн танилцуулах нь хувийн хэвшил, санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой.
"Үндэсний ногоон лаб" платформ нь ногоон төслүүдийг бодит хөрөнгө оруулалттай холбох чухал талбар болж байгаа бөгөөд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь тогтвортой хөгжил, сэргээгдэх эрчим хүч, ногоон дэд бүтцийн төслүүдийг Олон Улсын хамтын ажиллагаа, санхүүжилтийн боломжтой уялдуулахад чиглэн ажиллаж байна гэж Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК-иас мэдээллээ.
| “Үндэсний ногоон лаб” платформын хүрээнд 12 төслийг сонгон шалгаруулна | ||
| Үзсэн: 65 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.