Шууд Chart

3х3-ын насанд хүрэгчдийн ДАШТ ирэх сарын 2-нд Польшийн Варшав хотод эхэлнэ

2026-05-28 17:58:25

 

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3-ын насанд хүрэгчдийн ДАШТ зургаадугаар сарын 2-нд Польшийн Варшав хотод эхэлнэ. Долоон хоног үргэлжлэх тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 20 баг өрсөлдөх бөгөө өгөөд Монголын баг өчигдөр Польшийн Варшав хотыг зорьсон. Манай эрэгтэй, эмэгтэй баг чансааны аравдугаар байрт жагссан бөгөөд хоёулаа “В” хэсэгт багтжээ.

ЭРЭГТЭЙ

Эрэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Э.Сугар-Очир, Г.Дөлгөөн, Г.Болор-Эрдэнэ нар багтжээ. Хэсгийн тоглолтын хуваарь гарчээ.  

Зургаадугаар сарын 2

  • 23:55 цагт: Чех-Монгол

Зургаадугаар сарын 3

  • 01:45 цагт: Монгол-Польш

Зургаадугаар сарын 5

  • 01:20 цагт: Монгол-АНУ
  • 03:10 цагт: Латви-Монгол

ЭМЭГТЭЙ

Эмэгтэйчүүд чансааны аравдугаарт жагсаж, “В” хэсэгт багтлаа. Эмэгтэйчүүдийн тоглолтын хуваарь ч гарсан байна.

Зургаадугаар сарын 3

  • 00:30 цагт: Монгол-Австрали
  • 02:20 цагт: Монгол-Испани

Зургаадугаар сарын 5

  • 00:30 цагт: АНУ-Монгол
  • 02:45 цагт: Унгар-Монгол

3х3-ын насанд хүрэгчдийн ДАШТ ирэх сарын 2-нд Польшийн Варшав хотод эхэлнэ  
Үзсэн: 62 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй