Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Уганда улсад Эбола вируст өвчний дэгдэлт үргэлжилж, тохиолдлын тоо нэмэгдэн, хил дамнасан халдвар дамжих эрсдэл нэмэгдэж байна.
2026 оны 5 дугаар сарын 24-ний байдлаарБНАКУ-д сэжигтэй 906 тохиолдол, үүнээс 223 нас баралт бүртгэгдсэн.
Лабораториор батлагдсан 105 тохиолдол, үүнээс 10 нас баралт мэдээлэгдсэн. Уганда улсад батлагдсан 7 тохиолдол, 1 нас баралт бүртгэгдсэн.
ДЭМБ дэгдэлтийн эрсдэлийг БНАКУ-д “маш өндөр”, бүс нутгийн түвшинд “өндөр” гэж үнэлсэн байна.
Эбола вируст өвчин нь халдвартай хүний цус, биеийн шингэн, бохирдсон эд зүйлстэй шууд хавьтах замаар халдварлах эрсдэлтэй.
Иргэдэд өгөх зөвлөмж
Гадаад улс оронд зорчихдоо халдвар бүртгэгдсэн бүс нутагт очихоос зайлсхийх, эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээллийг тогтмол авахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
| Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна | ||
| Үзсэн: 88 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.