Шууд Chart

Хамтарсан хээрийн сургуульд оролцох бүрэлдэхүүнийг угтан авлаа

2026-05-28 10:30:18

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Талын түнш-2026” хээрийн сургуулилт 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр болно.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг хамтарсан хээрийн сургуулийн Хятад талын удирдагч хошууч генерал Ү Юн Жюн угтан авлаа.

Угтан авах арга хэмжээнд хамтарсан сургуулийн удирдагч нар үг хэлсэн бөгөөд Хятад талын сургуулийн удирдагч хошууч генерал Ү Юн Жюн “Бид бүхэн бие хол ч сэтгэл ойр, нөхөрсөг хөршүүд билээ. Уламжлалт хамтарсан хээрийн сургууль харилцан хүндэтгэл, итгэлцэл, хамтын ажиллагааны тод жишээ болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Мөн энэ үеэр хамтарсан сургуулийн Монгол талын удирдагч бригадын генерал Ц.Буяндэлгэр “Хүндэтгэл дүүрэн хүлээн авч байгаа найрсаг хөрш Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хоёр орны цэргийн алба хаагчид мөр зэрэгцэн хамтарсан хээрийн сургуульд дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн хангаж, найрсаг хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.


Хамтарсан хээрийн сургуульд оролцох бүрэлдэхүүнийг угтан авлаа  
Үзсэн: 84 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй