“Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” эмнэлэг баригдах байршил дээр Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн захирагчийн ажлын албаны тохижилтын хэлтэс, Зураг төслийн хүрээлэн, дүүргийн холбогдох алба хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамтаар ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгчдэд тулгарч буй асуудлуудыг сонсон, төслийн ажлыг хурдлуулах зорилгоор ажлын хэсгийг дахин хуралдуулахаар боллоо.
Тус хавдар судлалын эмнэлэг барих газрыг Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд дэд бүтэц бүрэн шийдэгдсэн 12 га талбайд бүтээн байгуулалт хийхээр 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрлэж байсан. Улмаар 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар тус эмнэлгийг барих Захирамж гарч, ажлын хэсгийг байгуулан бүтээн байгуулалтын ажил эхэлж байсан юм.
Өнөөдрийн байдлаар 6.5 га талбайд явган зам, гэрэлтүүлэг, үерийн далан, ногоон байгууламж бүхий тохижилт бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна. Түүнчлэн барилгын тендер зарлагдан эмнэлэг барих компани шалгарсан бөгөөд зургаадугаар сард барилгын ажил эхлэхээр төлөвлөгдөөд байна.
Тус эмнэлэг ашиглалтад орсноор Хавдрын урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний цогцолбор бүхий орчин үеийн техник тног төхөөрөмжтэй дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг Нийслэл болон баруун бүсийн аймаг, сумдын иргэдэд үзүүлнэ.
| Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв эмнэлэг барих талбайд ажиллалаа | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.