
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийн ажилтай танилцаж байна.
Тэрээр Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн ажил, далд уурхайн бүтээн байгуулалт, Цагаан суврагын орд, Гашуунсухайтын боомт, “Тавантолгой” ХХК, “Энержи ресурс” компанийн ажилтай газар дээр нь танилцаж байна.
Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат УИХ-ын гишүүн Н.Амарзаяа нар уул уурхайн үйл явцтай танилцлаа.
“Монгол Улсын цаашдын хөгжил, эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг давах гол гарцын нэг нь том төслүүдээ эхлүүлэх, эрчимжүүлэх явдал. Гэхдээ уул уурхайн баялаг дээр түшиглэсэн бүх төсөл хөтөлбөрүүд бизнесийн зарчмаар, харилцан ашигтай байхаас гадна Монгол Улс, Монголын ард түмэний эрх ашигт нийцэж байх ёстой” гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо. Түүнчилэн уул уурхай, эрчим хүч зэрэг дэд бүтцийн чиглэлийн төслүүдийг аль болох богино хугацаанд эхлүүлэх, эхэлснийх нь ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй, сул зогсож цаасан дээр маргаж цаг алдах нь Монгол Улс, хөрөнгө оруулагч ч талдаа ашиггүй учраас энэ чиглэлээр холбогдох яамдыг эрчтэй, санаачилгатай ажиллахыг анхаарууллаа.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өмнөговь аймагт ажиллаж байна | ||
Үзсэн: 1246 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.