Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: 03-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 04-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орж, 04-нөөс ихэнх нутгаар эрс сэрүүсэж, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.
09-р сарын 01-ний 20 цагаас 09-р сарын 02-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Туул голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 12-17 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийнн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 29-31 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 29-31 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.
2026 оны 09-р сарын 03-наас 2026 оны 09-р сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи 03-нд нутгийн зарим газраар, 04, 05-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 3-нд нутгийн баруун хагаст, 4-нөөс 7-ныг хүртэл ихэнх нутгаар эрс сэрүүсэж, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө 5 хэм хүйтнээс 0 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан | ||
| Үзсэн: 61 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.