Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын санхүүжилтээр 2026 оны 08 дугаар сарын 18–21-ний өдрүүдэд Шри Ланка Улсын Коломбо хотноо зохион байгуулагдсан “Худалдаа, хөрөнгө оруулалт ба зохистой хөдөлмөр” сэдэвт сургалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл амжилттай оролцлоо.
Сургалтын үеэр оролцогчид худалдаа ба зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаарх Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас хийгдсэн судалгаа болон олон улсын чиг хандлага, талуудын оролцоо, худалдаа болон хөрөнгө, оруулалтын салбар дахь хариуцлагатай бизнесийн үйл ажиллагаа болон бүс нутгуудын санаачилга, туршлагыг судалсан.
Энэхүү сургалт нь оролцогчдын онолын мэдлэгийг нэмэгдүүлэхээс гадна оролцогч орнуудын сайн туршлагыг суралцах боломж бүрдүүлжээ.
Оролцогчид сургалтаар олж авсан мэдлэг, бусад орны туршлагыг өөрсдийн хариуцсан ажил, чиг үүрэгтээ нэвтрүүлэн ажиллаж, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт ашиг олохоос гадна хүний эрх, байгаль орчин, хөдөлмөрлөх эрх, бизнесийн ёс зүйг дээдлэх нь нэн чухал болохыг онцлов.

| “Худалдаа, хөрөнгө оруулалт ба зохистой хөдөлмөр” сэдэвт бүсийн сургалтад оролцлоо | ||
| Үзсэн: 73 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.