Шууд Chart

Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина

2026-09-02 14:04:03

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк ХК-ийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын боломжийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ.

Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Си Вай Си Кэй” ХХК-тай паркийн нутаг дэвсгэрт 2×15×2 МВА цахилгаан, 2×35 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц барьж байгуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус станц ашиглалтад орсноор Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркийн аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээг найдвартай, тогтвортой хангах чухал ач холбогдолтой юм. Ийнхүү COP17-ын үеэр паркийн төсөл, хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулсан ажил нь бодит хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны эхлэл болж, үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн хөгжилд шинэ боломжийг нээж байна.


Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина  
Үзсэн: 105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй