Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг 2026 оны наймдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллаж, хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдал, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сургалт зохион байгуулж, хяналт шалгалт хийлээ.
Ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллах үеэр Хилийн цэргийн 0257 дугаар анги, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газрын алба хаагчдад хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хангах зарчим болон хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл өгч, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллав.
Энэ үеэр Ханх сумын Засаг даргын орлогч М.Эрдэнэдаваа, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Баасансүрэн нар холбогдох албан тушаалтны хамт сумын хэмжээнд хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл танилцуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Ажлын хэсэг Ханх суманд ажиллах хугацаандаа Эрүүл мэндийн төв, Соёлын төвийн үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж, ерөнхий боловсролын сургуульд удирдамжийн дагуу хяналт шалгалт зохион байгууллаа.
Хяналт шалгалтаар багш, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрх, эрх чөлөө хэрхэн хангагдаж буй байдал, хүүхдэд ээлтэй орчин нөхцөл бүрдсэн эсэх зэрэг асуудлыг газар дээр нь шалгаж, холбогдох мэдээлэл, баримт материалтай танилцав.
Хяналт шалгалтын үр дүнд үндэслэн хүний эрхийн зөрчил, эрсдэлийг арилгах, хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлэх юм.

| Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллалаа | ||
| Үзсэн: 88 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.