
Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан цэргийн дүйцүүлэх албыг биеэр хааж байгаа алба хаагчдын дунд цэрэг, спортын цогцолбор тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээн нь цэргийн дүйцүүлэх албан хаагчдын албаны үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлж, бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшинг дээшлүүлж, сэтгэлзүйн бэлтгэлийг хангаж, иргэн, цэргийн харилцааг бэхжүүлсэн арга хэмжээ болсон юм. Энэ удаагийн тэмцээнд 9 дүүргийн баг тамирчид оролцож, тэргүүн байрыг Багануур дүүргийн “Сүлд” баг эзэлж, Чингэлтэй дүүргийн “Дуулга”, Хан-Уул дүүргийн “Ялалт” багууд хоёр, гуравдугаар байрт шалгарлаа.
Дүйцүүлэх албан хаагчид хурд хүчээ сорилоо | ||
Үзсэн: 842 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.