
Гар утасны зах зээлд цагтаа давамгайллаа тогтоож байсан Nokia компани анхны фаблет буюу овор ихтэй ухаалаг гар утас, мөн анхны таблет компьютерээ АНЭУ-ын Абу Даби хотноо болсон арга хэмжээний үеэр танилцууллаа. Windows RT хэмээх таблет нь 4G дата чиптэй бол Lumia 1520 утас хамгийн сүүлийн үеийн Windows Phone үйлдлийн системээр ажилладаг, 6 инч дэлгэц, 20 мегапикселийн камертай ажээ. Ийнхүү шинэ Lumia –ийн дэлгэц өмнөх загваруудаас том болсон учраас дэлгэцэн дээр илүү олон аппликэшн байрлуулах боломжтойгоос гадна мессеж бичихэд илүү хялбар болсон байна. Мөн Refocus хэмээх шинэ аппликэшний тусламжтайгаар хэрэглэгч гэрэл зураг авсныхаа дараа зургийн аль хэсэгт фокус авч, аль хэсгийг бүдэгрүүлэхээ сонгох боломжтой болжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Nokia компани Lumia 1520 ухаалаг утас болон анхны таблетаа танилцууллаа | ||
Үзсэн: 2271 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.