Шууд Chart

Ерөнхий сайд Монгол-Хятадын ажил хэргийн уулзалтад оролцлоо

2013-10-24 11:02:46

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын гурав дахь өдрийнхөө өглөө Монгол-Хятадын ажил хэргийн уулзалтад оролцлоо. Уулзалт Ляонин мужийн төв Шэньян хот дахь “Ляонин Найрамдал” зочид буудлын хурлын танхимд боллоо.
 
Зам харилцаа, гадаад худалдаа, аялал жуулчлал зэрэг салбарт Монгол Улстай хамтран ажиллах хүсэл сонирхолтой байгаагаа Леонин мужийн намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Сю Вэйгуо хэлсэн юм.
 
Цаашдаа энэ мужид Монгол Улсын консулын газар байгуулах асуудлыг ч хөндөж ярилцахыг хүслээ. Түүнчлэн Ляонин мужийн зүгээс Монгол Улсын бүтээн байгуулалтын төсөлд оролцох, хамтран ажиллах боломжуудынхаа талаар танилцууллаа. Мужийн даргатай өчигдөрхөн ярилцсан асуудлууд ийнхүү шууд ажил хэрэг болж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийлээд, хоёр талын төмөр зам, авто замын төлөвлөгөө олон талаараа нийцэж байгаа нь сайн хэрэг гэлээ.
 
 Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж, төмөр зам, авто замын сүлжээтэй болсноор хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрэхээс гадна олон улсад гарах томоохон хаалга Монгол Улсад нээгдэх учир Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч, холбогдох асуудлуудыг саатаалгүй шийдвэрлэхийн төлөө ажиллана гэлээ.

    

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ерөнхий сайд Монгол-Хятадын ажил хэргийн уулзалтад оролцлоо  
Үзсэн: 1096 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй