Хөдөлмөрийн яам хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөр дамжуулан “Ажил олгогчийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал, ажил олгогч хорих анги болон асрамжийн газраас гарсан хүнийг 6-12 сар хүртэлх хугацаагаар ажиллуулсан бол тухайн хүнд өгч байсан цалингийн 50 хувийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас буцаан авах боломжтой юм. Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг "Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв"-ийн мэргэжилтэн н.Нямдаваагаас тодрууллаа. Оны эхний 10 сарын байдлаар тус хөтөлбөрт 104 аж ахуй нэгж хамрагдаж, 209 хүн тогтвортой ажлын байртай болсон байна.
| Ажил олгогчдод урамшуулал олгоно | ||
| Үзсэн: 782 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.